“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй уулзлаа.

О.Адьяадолгор япон хэлний багш, орчуулагч мэргэжилтэй. Хувийн хэвшилд ажиллаж байгаад 2023 онд сургалтад хамрагдан ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ эхэлжээ. 2025 онд  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 15 сая төгрөгийн хүүгүй, барьцаагүй зээл авч тоног төхөөрөмж, түүхий эдийн нөөцөө бүрдүүлэн цэвэр ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Цаашид үйлдвэрлэлээ өргөтгөн энэ хэрээр тодорхой тооны ажлын байр бий болгохыг зорьж байгаагаа хэллээ.

 

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ

​ Хуулийн төслийг Байнгын хороонд буцаав Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.19)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаан Хөгжлийн бодлого, …