Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг.

Сэтгүүлч: Нэг тэрбум бэлэг сэлт яригдсан. Нийтдээ хэдэн төгрөгийн бэлэг сэлт яригдсан бэ?

Л.Оюун-Эрдэнэ: Бенз автомашин бол худлаа, бөгж, цүнх авч өгсөн,  амралтын газар очсон юм билээ. Намайг огцруулахын өмнө, УИХ-ын чуулганы санал хураалтын өмнө АТГ-аас бичиг авах гээд чадаагүй. Огцорсон хойно  7 сарын 23-нд АТГ-аас манай хүүтэй холбоотой авлигын хэрэг биш гэсэн бичиг ирсэн.

–  Манай хүү хүнтэй үерхэж байгааг нь би мэдээгүй. Хүү маань багаасаа студи ажиллуулаад явж байсан,  би мөнгө өгч байгаагүй өөрөө л мөнгөө олдог.

– Хүү маань зураг авч, сошиал эвент хийж мөнгө олдог байсан юм билээ.

–  Худтайгаа уулзаагүй байгаа, зээтэй болоод хүүхдүүдтэйгээ очиж уулзсан. Худтайгаа уулзана, уулзана. Сайхан уулзах цаг ирнэ гэж бодож байна.

–  Манай хүүгийн орлого нотлогдсон, Херотой холбоотой сенсацтай мэдээлэл л явж байгаа.

–  Парламентыг УИХ дахь хэдэн хүний цуглуулга гэж харж болохгүй. Бидний сонгон байгуулсан төр юм.

– Намайг засаглаж байхад АН самардаг байсан шүү дээ,  би юм ярьдаггүй л байсан (инээв)

– Жагсаалтын гишүүд өөрсдийгөө биш юмаа гэхэд дараагийн жагсаалтын гишүүдийг хамгаалж дуугарах ёстой. Парламентын ардчилал дээр хатуу байр суурьтай байх ёстой.

– Төрийн тогтвортой байдал бол парламентын тогтвортой байдал юм.

–  Парламентыг тараах жагсаал бүхний цаана тодорхой зорилго байдаг.

– Шүүгчид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаас үүрэг авч ажилладаг. Энийг л хонгил гээд байгаа юм

– Засгийн газар огцроход гадаад дотоод олон шалтгаан бий. Гэхдээ гол шалтгаан нь Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй таардаггүй байдал.

– У.Хүрэлсүх Ерөнхийлөгч “Ах нь Ерөнхийлөгч” гэж хэлэхэд боллоо гэж хэлэхэд би “өмнөх бүх Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар муудалцаж байсан. Хоёулаа энэ асуудлыг цэгцэлье” гэдэг саналыг хэлэхэд Ерөнхийлөгч “тийм ээ, энэ асуудлыг шийдье” гэсэн.

– Сонгогдсон Ерөнхийлөгч бүр дахин 6 жилээр сонгогдох тухай яриад байвал яах уу?

– Намайг ОТ-гоос 20 сая доллар авсан тухай асуудал яригддаг. Үүнд үнэн юм нэг ч байхгүй.

–  Амундра Баттулгатай ойртуулж болохгүй гэж гэдэг чиглэлийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өгсөн учраас би Засгийн газрын хэвлэл, пиарынхаа багт авсан.

– Хөдөө орон нутагт ажилагсдын цалинг 40-80% нэмэгдүүлсэн.

– Ерөнхийлөгч асан Х.Баттулгын байгалийн баялагийг ард түмэн хүртэх ёстой гэсэн үзэл санааг би дэмждэг.

– Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх цаг үед би л шүүмжилж дуугарч байлаа (инээв)

– Фэйсбүүк, сошиал медиаг Ерөнхий сайд байнга хараад байж чадахгүй шүү дээ. Их хараад байвал депресстэнэ. Түүний оронд үр дүн гарах нь чухал гээд л би зүтгэж байсан.

– Х.Баттулгыг спортын авчих гэсэн хүсэлтийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх надад хэлж байсан.

–  Х.Баттулгагүй  У.Хүрэлсүх, У.Хүрэлсүхгүй Х.Баттулга гэж байхгүй. Энэ хоёр хүн муудалцсан гэдэгт би итгэдэггүй.

–  АТГ дээр Женко Х.Баттулга мэдүүлэг өгчхөөд орой нь баривчлах байсан ч Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын  өрөөнд орж уулзчихаад шууд гадагшаа явчихсан.

– Ерөнхийлөгчийн хөл мөлийг үнсэх юу ч биш. Өрөөлдөөд мөлхөөд л өрөөнд нь орно шүү дээ…

– Ерөнхий сайдаас буусны дараа хүний утас  дуугардаггүй бол минийх ихэссэн. Утас бол бараг шатах дөхсөн. Энийг хэлчих нь зөв байх.

– Парламентын засаглал руу халдах гэж байгаа бол би ард түмэнтэйгээ хамт талбай дээр гарна гэдгээ хэлье. Ард түмнээ уриалж 21 аймгаар тойрч ард түмнээ хөдөлгөж чадна шүү. Би намынхаа эв нэгдлийг барихын төлөө өнөөдрийг хүртэл дуугүй байсан гэдгийг хэлчихье.

– Би нэг л сайд томилсон тэр нь Номин. Надтай хамт огцроод “алуулж” байгаа биз дээ

– Хууль зүйн дэд сайд Мөнх-Эрдэнэд “Бодь групп”-т хууль зүйн зөвлөгөө өгч байсан нөхөр шүү  дээ

 

 

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Ойрхи дорнодын мөргөлдөөн, Монгол Улсад учирч болзошгүй эрсдэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав

Өнөөдрийн /2026 оны гуравдугаар сарын 11/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ойрхи дорнодын мөргөлдөөн, Монгол Улсад …