АТГ ажилласаар, авлига нэмэгдсээр…

Маргааш буюу 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Улсын Их Хурал-д суудалтай Ардчилсан Нам-ын бүлгээс “Авлигажуулсан Монгол” сэдвийн хүрээнд Ерөнхий сайд Н.Учрал-аас асуулт асууж, мэтгэлцэхээ мэдэгдлээ.

Сүүлийн 10 жил МАН Засгийн эрхийг дангаар барьсан. Гэвч энэ хугацаанд авлигын индекс дорвитой сайжраагүй, харин ч ЖДҮ, концесс, Хөгжлийн банк, нүүрсний хулгай, төсвийн болон гэрээний хулгай зэрэг авлигатай холбоотой томоохон дуулианууд ар араасаа гарч ирсэн нь бодит үнэн.

Авлига бол зөвхөн “жижиг” асуудал биш. Эцэг эхчүүдээс бэлэг авсан багшийн үйлдэл авлигын шинжтэй байж болох ч улс орны хөгжлийг хэдэн зуун тэрбум, их наядаар нь хохироож буй авлигын үйлдэл нь бол эрх мэдэлтнүүдийн “цагаан захт” гэмт хэрэг юм.

Тэгвэл Авлигатай хэрхэн тэмцэх вэ?

Авлигатай тэмцэх газрыг 2007 онд байгуулж, өдгөө 19 жил үйл ажиллагаа явуулж ирсэн ч авлига буурсангүй. Тэгэхлээр асуудал хаана байна вэ? АТГ нь авлигыг бууруулж чадахгүй гэдэг нь энэ байгууллагын 19 жилийн түүх бидэнд гэрчлэн харуулж байна.

Улс төрчид, эрх мэдэлтнүүд, албан тушаалтнуудын авлигын хэргүүд барин тавин хэвлэл мэдээллээр яригдаж, баримт мэдээлэл гардаг ч тэгсгээд замхардаг. Асуудал хаана замхараад байна вэ гэхээр мөрдөн шалгах байгууллага, АТГ, түүнд хяналт прокурорын байгууллага болон эдгээрийн босгыг давсан тохиолдолд шүүх дээр очоод ял нь хөнгөрдөг, ялгүй болдог явдлууд байсаар. Тэгэхлээр авлига нэгэнт авсан, улс орноо хохироосон албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой тэр уг үндэстэй нь бид “ноцолдох” ёстой.

АТГ-ын комиссор үнэхээр шударга ажиллаж байна уу, даргынхаа нөлөөнд орохгүй гэх баталгаа байна уу, мөн үүний нэг адил босоо удирдлагатай прокурорын байгууллага шударга ажиллаж байгаа юу гэдэгт бид хэрхэн итгэх вэ, магадгүй АТГ-ын шударга комиссарын шударгаар мөрдсөн, зарчимч прокурорын хяналт тавьсан авлигын гэмт хэрэгтнийг шүүгч шүүн таслахдаа шударгаар ажиллаж чадсан эсэх асуудал анхаарал татаж байна.

Товчхондоо “шүүгчийг хэн шүүх вэ” гэдэг шиг “цагаан захтай гэмт хэрэгтэн” буюу авлигачин, тендерчин эрх мэдэлтэн, улс төрчдийг “шалгадаг” АТГ-ын комиссарыг, түүнд хяналт тавьдаг прокурорыг, шүүн тасалж байгаа шүүгчийг ХЭН ШҮҮХ ВЭ?

Одооны хуулиар бол Улс төрчид, албан тушаалтан, дарга нар, цагдаа, мөрдөн байцаагчид, АТГ-ын комиссар, прокурор, шүүхийн шийдвэр биелүүлэх газрын албан хаагч, ОБГ-ын алба хаагч, Тангуулын байгууллагын алба хаагч, шүүгчтэй холбоотой иргэд, ААН-аас ирүүлсэн гомдлыг АТГ татан авч шалгаж байгаа.

Тэгвэл АТГ-ын даргыг УИХ-аас томилдог өгөөд АТГ нь УИХ-д жил бүр ажлаа тайлагнадаг. Гэтэл “хулгайч нь хулгайчийг бариарай гэж хамгийн чангаар хашгирдаг” гэдэг шиг АТГ-ын дарга өөрийг нь томилдог УИХ-ын гишүүдийг авлигад холбогдуулж шалгаж чадах уу?

Иргэд, олон нийтийн дунд АТГ “том тул загаснуудтай биш жижигхэн жараахайнууд”-ыг мөрдөж ялладаг гэдэг үг эндээс эхтэй. Эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй улс төрчдыг АТГ-аас шалгаж байна гэдэг ч мөрдөн байцаагаад, ял төлөвлөөд, прокурорт шилжүүлээд, шүүхээр таслуулсан нь цөөн…

Тиймээс л энд Тусгай субъектийг шалгадаг нэгж буюу хуучнаар “Прокурорын дэргэдэх Мөрцөн байцаах алба” шиг тусгай чиг үүрэг бүхий институцийг байгуулах нь “Цагаан захтан”-уудыг авлигыг шалгахгүй, тэднийг “илээд” байгаа хуулийнханыг өөрсдийг нь шалгаж, хариуцлагад татах нь авлигын хэргийг бодитой мөрдөн шалгах, шударгаар ял оногдуулах, цаашлаад авлигыг бодитой бууруулах том БОЛОМЖ гэж харж болно.

Ингэж АТГ-аас мөрдөн шалгах чиг үүргийг нь шалгаж, мөн бүх тусгай субъектууд болон албан тушаалтны авлигын гэмт хэргийг ТУСГАЙ ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ МӨРДӨН БАЙЦААХ ЭРХТЭЙ, улс төрөөс бүрэн хараат бус институци байгуулан ажиллах хэрэгтэй.

Ингэхгүй бол өдгөө АТГ нь албан тушаалтны авлигын хэргээр улс төрчид, улс төрийн бүлэглэл нэгнийгээ барьцаалдаг, “намнадаг”, айлган сүрдүүлдэг газар болчихоод удаж байна.

Тиймээс маргааш УИХ дах АН-ын бүлгээс санаачлан хэрэгжүүлэхээр болсон “Авлигажуулсан Монгол” сэдвийн хүрээнд энэ асуудалтай холбогдуулан гол хэлэлцүүлэгээ явуулах нь зүйтэй.

Маргаашийн хэлэлцүүлэг зөвхөн хоосон шүүмжлэл төдий биш, системийн шийдэл ярьсан бодит мэтгэлцээн болоосой хэмээн бичив.

Ц.Мөнх

Эх сурвалж: amlalt.mn

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад ес хоног үлдлээ

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийг тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Марафонд гүйх оролцогчдыг …