Краудфандингийн шилдэг төслүүд олон нийтээс хөрөнгө оруулалт босгож эхэллээ

“Санаанаас зах зээл рүү” хамтын санхүүжилт олгох хөтөлбөрт шалгарсан гарааны компани болон энтрепренерүүдийн шилдэг, инновацлаг 16 төслийг Fundea.mn платформд байршуулж, олон нийтээс санхүүжилт татаж эхэллээ.

Эдгээр төслүүд нь дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 11-ний хооронд олон нийтээс нээлттэйгээр санхүүжилт босгох юм. Ингэснээр төслийг хөгжүүлэхэд зах зээлээс бодит үнэлгээ авах, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг тодорхойлох, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ турших бодит боломжийг бүрдүүлж байгаа юм.

“UB Innovation Crowd Fund 2026” хөтөлбөр нь санхүүжилт босгохоос гадна оролцогчдын бизнес модель, маркетинг, стратеги, өсөлтийн төлөвлөлтийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн менторшип, зөвлөх үйлчилгээ, бодит дэмжлэгийг цогцоор нь үзүүлдгээрээ онцлогтой.

Тус хөтөлбөрийн талаар доорх холбооснуудаар нэвтрэн мэдээлэл авах боломжтой. Тодруулбал,

  • Краудфандинг хөтөлбөр гэж юу вэ?: https://www.facebook.com/reel/933613632753594
  • Төслүүдтэй дэлгэрэнгүй танилцах: Fundea.mn
  • Төсөл санхүүжүүлэх зааварчилгаа: https://shorturl.at/KDTOa

Тус хөтөлбөрт шалгарсан төслүүд:

  1. Таны гэрийн сантехникийн хэрэгцээг төгс гүйцэтгэлээр: Duudy дуудлагын нэгдсэн төв https://sl1nk.com/wilazwk
  2. Хүссэн газраа, хүссэн цагтаа – Эрүүл мэндийн шинжилгээг таны үүдэнд: Мобайл медик – Явуулын ухаалаг оношилгоо https://sl1nk.com/8rprz7m
  3. Алсын зайн дрон үйлдвэрлэл ба нэгдсэн системийн хөгжүүлэлт. Ой хээрийн түймрийн эрт илрүүлэх цогц систем https://l1nq.com/1bdshk0
  4. Хот, хөдөөгийн 00-ыг хүртээмжтэй эко системээр нэг Мөр шийдэх жишиг төсөл: Эко Мөр- 00-ын асуудлыг Нэг Мөр шийднэ https://l1nq.com/0yh74oc
  5. Улиасны хөвөнг нанобиотехнологиор задлах шийдэл: NanoBio eco spray https://l1nq.com/flousz3
  6. VR технологийг ашиглан бяцхан аз жаргал бэлэглэе: Бяцхан аз жаргал-2 https://sl1nk.com/tx23kd6
  7. Ухаалаг хүзүүвч ба дижитал паспорт – Амьтны байршил, мэдээлэл, бүх төрлийн үйлчилгээ бүгдийг нэг дор: Petti https://sl1nk.com/mw0a2eo
  8. Хамтдаа дижитал Улаанбаатар хотоо бүтээцгээе: UB Twin https://sl1nk.com/o0mp22m
  9. Хүнд машин механизмын түрээсийн цогц платформ: Tureesly.mn – Ажил эхэллээ https://sl1nk.com/nz5ztbn
  10. Ээж хүн хүүхдээ хүмүүжүүлнэ, Эмэгтэй хүн нийгмийг өөрчилнө: Ээж боловсрол + women inspiring generations https://l1nq.com/jcxrl6d
  11. Нарийн ногооны 95% импортын хамаарлыг орлох шийдэл: Орчин үеийн Смарт хүлэмж https://sl1nk.com/rah3hov
  12. Бүлгийн сэтгэл зүйн үйлчилгээний төв: Mandala Mind https://l1nq.com/hbbz7sn
  13. Монголын ногоон ирээдүйг хамтдаа бүтээцгээе: Улаанбаатар хотын дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэн https://sl1nk.com/318rbn9
  14. Говидара брэнд – Энгийнээс эрүүл: Монголын үнэртэй салхи https://sl1nk.com/5oap3kv
  15. Хотын иргэдийн оролцоог нээлттэй, дэд бүтцийн шийдлийг чанартай болгоно: Дижитал хотын загварчлалын систем https://sl1nk.com/lxqks9e
  16. Hayag.mn аппликейшн нь хаяг хэлэх процессыг хамгийн хялбар болгож таны болон бусдын цагийг хэмнэнэ: Хаягаа хэлэх ийм амархан https://l1nq.com/9bbrl5n

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН БИЗНЕС ИННОВАЦЫН ГАЗАР

Санал болгох мэдээ

Хот, нийтийн аж ахуйн парк шинэчлэлтийн хүрээнд долоо дахь ээлжийн 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа

Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий …