Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн уулзалт болов

 Sustainable Resilient Ecosystem and Agriculture Management (STREAM+) төслийн хүрээнд Ойн менежментийн төлөвлөгөө (ОМТ) боловсруулах Ажлын хэсгийн уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Тус уулзалтаар

– Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулж, санал солилцлоо

– Аймгийн түвшний ОМТ боловсруулах аргачлал, техникийн зарчмуудыг хэлэлцлээ

– ОМТ боловсруулах Ажлын хэсэг байгуулах асуудлыг шийдвэрлэлээ

– Оролцогч талуудын хамтын ажиллагаа, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг тодорхойлов.

Уулзалтад ойн салбарын төр, хувийн хэвшил, судалгаа шинжилгээний байгууллагуудын төлөөлөл оролцож, ойн тогтвортой менежментийг (SFM) хэрэгжүүлэхэд чиглэсэн бодит, хэрэгжихүйц төлөвлөлтийг бий болгох зорилгоор санал бодлоо солилцлоо.

Энэхүү үйл ажиллагаа нь Монгол орны ойг хамгаалах, тогтвортой ашиглах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа

2025 онд Япон улсын Ямагата муж, “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. …