ДАРХАН-УУЛ: Төрийн албан хаагчдын дунд үндэсний бичгийн уралдаан болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигаар жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гарагийг “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ хүрээнд аймгийн төв номын сангаас төрийн албан хаагчдын дунд монгол бичгийн уралдааныг зохион байгуулж байна.

Уралдаан хичээнгүй бичиг, түргэн уншилт гэсэн хоёр төрлөөр болж байна. Гурав дахь жилдээ болж буй уг уралдаанд энэ жил хамгийн олон буюу төрийн 18  байгууллагын 40 гаруй алба хаагчид оролцож байна.

Байгууллага бүр 2-3 алба хаагчаар баг бүрдүүлж зохион байгуулагчдын өгсөн эхийг хичээнгүй цэвэр бичих, өгөгдсөн эхийг хурдан, зөв унших даалгавартай юм.

Үндэсний хэл бичиг, түүнтэй холбогдолтой ёс заншил, уламжлал, өвийг судлах, сурталчлах, уламжлан өвлүүлэх, үндэсний бичгээ сурах, бататгах хүсэл сонирхолд тулгуурлан  монгол бичгийн уралдааныг зохион байгуулж байна гэж аймгийн төв номын сангийн хамт олон онцолж байна.

Аливаа улсын тусгаар тогтнолыг баталгаажуулан баталдаг үндсэн суурь үзүүлэлтийн нэгд төрийн албан ёсны хэл байдаг. Тиймээс өнгөрсөн жилээс эхлэн хос бичгээр төрийн албан хэргийг хөтөлж явуулж эхэлсэн.

Монгол бичгийн уралдааныг  аймгийн хэлний бодлогын салбар зөвлөл, Төв номын сан, Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөл хамтран Төрийн жинхэнэ албан хаагчдын дунд зохион байгуулж байна.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

“Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй өдөрлөг эхэллээ

​  Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны “Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг жанжин Д.Сүхбаатарын …