Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журмыг шинэчлэн баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 5 гишүүнийг шүүгчид дотроосоо сонгож, бусад 5-г нээлттэй нэр дэвшүүлж томилдог. Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулдаг онцлогтой.

​​

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ыг хуульд нийцүүлэн шинэчлэн баталлаа. Журмаар дараах асуудлыг шийдвэрлэв. (Энд дарж журамтай танилцана уу.) Үүнд:
  •      Шүүгч бус гишүүнд нэр дэвших хүсэлт гаргасан иргэнээс бүрдүүлэх баримт бичигт давхардсан агуулга, хуульд заагаагүй нэмэлтийг шаардахгүй.
  •      ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулалтыг ялгаатай байдлаар зохицуулна.
  •      Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилоход сонголт хийх этгээдийн төлөөллийг шууд нэрлэн заасан байсныг өөрчилсөн.
  •      Сонгон шалгаруулалтын үе шат, дараалал, үйл явцыг нарийвчлан тусгав.
  •      Ил тод байдал, олон нийтийн оролцоог идэвхжүүлж, сонгон шалгаруулалт, нэр дэвших тухай хүсэлтийн мэдээлэх явцыг тодорхой болгосон.
  •     Ажлын хэсгийн гишүүдийн бүрэн эрх, үүргийг тодорхойлж, хууль заагаагүй хориглох заалтыг хасав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

​Эх сурвалж: Parliament.mn

Санал болгох мэдээ

Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо. …