Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж буюу Натурын замыг Нарны замтай холбох 520 метр урт авто зам барина. Тус зам нь Натурын замаас Нарны зам хүртэл нэг чигийн хөдөлгөөнтэй байх юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Тус замыг явган хүний зам, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэгтэй барина. Гүйцэтгэгчээр “Грэйт Роуд” ХХК шалгарч, гэрээ байгуулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар замын трасст өртсөн цахилгааны шугам сүлжээг шилжүүлэх, нэгж талбаруудыг чөлөөлөх ажил үргэлжилж байна. Эдгээр ажлыг дууссаны дараа зам барилгын ажлыг эхлүүлнэ. Тус зам ашиглалтад орсноор Нарны замын ачаалал буурч, Натурын замтай холбогдсон шинэ холбоос зам бий болох юм. Ирэх аравдугаар сарын 1-нд замын ажлыг гүйцэтгэж дуусна” гэв.

Эх сурвалж: Ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

Бонн хот Улаанбаатарын ундны усны чанар, шугам сүлжээний шинэчлэлд хамтран ажиллах боломжтойгоо илэрхийллээ

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан …