МҮОХ-ноос хиймэл оюунд суурилсан төсөл хэрэгжүүлнэ

МҮОХ-ноос шинээр байгуулсан  “Хиймэл оюун, технологийн комисс” анхдугаар хурлаа танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.

Тус комиссын даргаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Л.Мягмаржав ажиллана. ОУОХ-оос сүүлийн жилүүдэд спортын салбарт хиймэл оюун болон инновацид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлж, байгууллагын үр дүнтэй үйл ажиллагаа болон их тоон өгөгдлийн хэрэглээг нэмэгдүүлэх бодлого баримталж буй. Энэ хүрээнд ОУОХ-ны “Хиймэл оюуны стратеги” гарч, Азийн олимпын зөвлөлөөс ҮОХ-дод зориулсан AI-ийн хэрэглээ, сайн туршлагын талаар сургалт орох болсон юм.

Тэгвэл МҮОХ-ноос технологийн чиг хандлагатай нийцүүлэн спорт холбоодын дата засаглалыг сайжруулах, тоон өгөгдлийн ач холбогдлыг нэмэгдүүлэх, хиймэл оюунд суурилсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилготой байгаа ажээ.

Комиссын хуралд МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг оролцож, олон улсад хэрэгжүүлж буй сайн туршлагуудын талаар танилцуулж, олимпын хөдөлгөөнд технологиор дамжуулан эерэг нөлөө үзүүлэх боломжуудын талаар санал солилцсон байна. Тус комисс спортын өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг нэмэгдүүлэхэд анхаарч, олон улсын шилдэг туршлагыг нутагшуулах чиглэлд онцгой анхаарах аж.

Эх сурвалж:Montsame.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …