Аддиктологийн төвийн барилгын ажил 78 хувьтай үргэлжилж байна

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй Аддиктологийн төвийн барилга угсралтын ажил 78 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тус барилга нь тэнхлэгээрээ 32 метр х 46 метр хэмжээтэй, зоорьтой таван давхар, дөрвөн блок бүхий нийт 7522.35 ам метр талбайтай юм.

Өнөөдрийн байдлаар барилгын гадна металл фасад, дээврийн ажил дуусаж, дотор засал болон инженерийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж байна. Түүнчлэн гадна тохижилт, авто зогсоол, явган зам талбайг тохижуулна.

Эх сурвалж: Ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улсын Их Хурлын Дэд дарга Ж.Бат-Эрдэнэд Монгол Улсын 2026 …