СОР17 бага хурлын тухай мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийхэд хамтран ажиллана

БОУАӨЯ, МУЗН-ээс цөлжилтийг багасгах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, иргэдийн амьжиргаа, эрүүл мэндийг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах талаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хийх, олон нийтэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгаа зохион байгуулахад хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн талаар олон улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаа энэ цаг үед цөлжилт, уур амьсгалын бодлого, санаачилгыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд олон улсын санхүүжилттэй төсөл, хөтөлбөрийн уялдааг хангах, үндэсний болон орон нутгийн түвшинд үйл ажиллагаа явуулах чадавхтай, иргэдтэй хамтран ажилладаг байгууллагатай түншлэх шаардлага нэмэгдэж байна. Энэ хүрээнд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг угтан “Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал” үндэсний түншлэлийг бэхжүүлэх дугуй ширээний уулзалтыг БОУАӨЯ, МУЗН хамтран зохион байгууллаа.

Уулзалтын үеэр БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир хэлэхдээ, Засгийн газар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын асуудлыг бодлогын тэргүүлэх чиглэл болгож байна. Засгийн газрын өнгөрсөн оны хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг шинэчлэн баталж, 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30.3 хувиар багасгах зорилт тавьсан нь манай улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлогоо илүү хариуцлагатай түвшинд гаргаж байгаагийн илэрхийлэл юм. Монгол Улс энэ онд Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулах нь Монгол Улсын манлайллыг дэлхийд харуулах боломж юм” гэжээ.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

Шатрын бодлого бодолтын төрлөөр Монгол Улсаас анхны их мастер цолтон төрлөө

Македоны Скопье хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан шатрын бодлого бодолтын Европын аварга шалгаруулах тэмцээнд …