Баянхошууны эцсийн буудлаас хойш үргэлжлэх 3 км авто зам, гүүрний эхний ажил 80 хувьтай үргэлжилж байна

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баянхошууны эцсийн буудлаас хойш үргэлжлэх 3 км авто зам, гүүрний эхний ажил 80 хувьтай үргэлжилж байна. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Авто замын хяналтын мэргэжилтэн Э.Бат-Эрдэнээс тодрууллаа.

НЗХГ-ын Авто замын хяналтын мэргэжилтэн Э.Бат-Эрдэнэ “Энэ онд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр тус замыг барина. Уг зам нь зургаан метр өргөн зорчих хэсэгтэй, хоёр талдаа явган хүний зам болон гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөсөн. Өмнөх жилүүдэд 1.8 км авто зам болон нэг талын явган замын ажлыг хийж гүйцэтгэсэн. Харин энэ онд үлдэгдэл 600 метр авто зам, хоёр талын явган хүний зам болон гэрэлтүүлгийг хийж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Замын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Алтай Рөуд” ХХК ажиллаж байгаа бөгөөд ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна. Энэхүү зам нь Баянхошууны эцсийн буудлыг Зүүнсалааны эцсийн буудалтай холбосон холбоос зам бөгөөд ашиглалтад бүрэн орсноор иргэд аюулгүй, хурдан зорчих нөхцөл бүрдэнэ” гэв.

Эх сурвалж: Ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

Б.Сэмжидмаа: Иргэд 150150 тусгай дугаарт мессеж илгээхдээ хаяг, байршил, санал, хүсэлтээ тодорхой бичихийг зөвлөж байна

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах “Хотын дарга сонсож байна” тусгай …