Стратегийн болон үүсмэл ордын үр өгөөжийн дийлэнхийг иргэдэд хүртээх тухай асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.

Хуралдаанаар “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Байдрагийн усан цахилгаан станц төсөл/, Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл, Улсын хилийн зурваст газар ашиглуулах, концессын гэрээний хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордын үр өгөөжийн дийлэнхийг иргэдэд хүртээх тухай хуулийн төсөл, Хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк байгуулах төсөл, Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөл зэрэг асуудал хэлэлцэж байна.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

​Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.04/ Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, …