Байгууллагын ажилтан, албан хаагчдын ээлжит хурал зохион байгуулагдлаа

Энэ удаагийн хурлаар байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, ажлын бүтээмж, чанарыг сайжруулах чиглэлээр ярилцаж, цаашид анхаарах асуудлуудын талаар хэлэлцэв. Мөн ажилчдын цаг ашиглалт, ажлын хариуцлага, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх талаар үүрэг чиглэл өглөө.

Түүнчлэн байгалийн давагдашгүй хүчин зүйлс, тэр дундаа үер усны эрсдэлтэй нөхцөл үүссэн үед аюулгүй байдлаа хэрхэн хангаж, шуурхай зохион байгуулалттай ажиллах талаар зааварчилгаа өгч, бэлэн байдлыг ханган ажиллахыг онцоллоо.

Мөн хурлын үеэр ажилтан, албан хаагчдад тулгамдаж буй асуудлыг сонсож, шийдвэрлэх боломж, арга замын талаар ярилцсан бөгөөд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хүрээнд шинэчилсэн аюулгүйн хантаазыг ажилчдад тараалаа.

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн цэвэрлэгээний ажлыг тасралтгүй хийж, иргэдэд тав тухтай орчин бүрдүүлэхийн төлөө хөдөлмөрлөж буй нийт хамт олондоо талархлаа.

Эх сурвалж: Баянгол Дүүрэг ИТХАА

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …