“УБТЗ” ХНН “Эрүүл төмөр замчин” хөтөлбөр хэрэгжүүлж байна

Энэ хүрээнд Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн “Гэгээн Пантелеймон” эмнэлгийн бүрэлдэхүүн Монголд ирлээ. Тэд 5-р сарын 18-наас 6-р сарын 4-ний өдрийг хүртэл Монголд ажиллаж, төмөр зам дагуух өртөө зөрлөгийн төмөр замчид болон орон нутгийн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийнэ.

14 вагоноос бүрдэх хөдөлгөөнт эмнэлэг нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд дотор, мэс засал, урологи, эмэгтэйчүүд, дотоод шүүрэл, хүүхэд, шүд зэрэг нарийн мэргэжлийн үзлэгээс гадна ЭХО, ЭКГ, рентген, лабораторийн шинжилгээ хийх боломжтой.

Үзлэг оношилгоо 08:00-18:00 цагт дараах өртөөдөд явагдана.

Замын-Үүд – 5-р сарын 19-20

Сайншанд – 5-р сарын 21-22

Чойр – 5-р сарын 24-25

Улаанбаатар-1 өртөөнд 5-р сарын 26-28

Зүүнхараа – 5-р сарын 30-31

Дархан-1 – 6-р сарын 1-2

Сүхбаатар – 6-р сарын 3-4

Үзлэгт хамрагдах иргэд тухайн өртөөний Төмөр замын төв эмнэлгийн эмчид бүртгүүлж, цаг авна.

Эх сурвалж: Баянгол Дүүрэг ИТХАА

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …