“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт долоон оюутан хамрагдан суралцаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Япон Улсын “Ниппон” сантай хамтран “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийг 2025 оноос хэрэгжүүлж байгаа.

Энэ хөтөлбөрийн хүрээнд хөдөө орон нутгийн 1000 оюутанд Монголын тэргүүлэгч их, дээд сургуулиудад бүрэн тэтгэлгээр суралцах боломжийг олгосон.

Энэ тэтгэлэгт хөтөлбөрт Архангай аймгийн Б.Ундармаа, Ч.Отгонбаатар, Б.Пүрэвдулам, Ж.Содмаа, О.Баярчулуун, А.Өнөржаргал, Э.Оргил нарын оюутнууд МУИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС-иудад ойн аж ахуй, хүрээлэн буй орчны судлал, хүнсний үйлдвэрлэлийн техник, хүүхдийн их эмч, шүдний эмч, малын эмчээр суралцаж байна.

Эдгээр оюутнуудыг суралцаж төгссөний дараа нэг жилийн дотор эзэмшсэн мэргэжлийн дагуу орон нутагт ажлын байраар хангах, дэмжлэг үзүүлж ажиллах талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Япон Улсын “Ниппон” сантай санамж бичиг байгууулсан байдаг. Энэ хүрээнд аймгийн Засаг дарга, их сургууль, суралцагч гурван талт гэрээг 2025 оны 9-р сард үзэглэжээ.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …