Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа

Иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хуучны орон сууцны дулаан алдагдлыг бууруулах зорилгоор гадна фасад, дээвэр засвар шинэчлэлтийн ажлууд хийгдэж байна. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 7, 10, 19, 20 дугаар хороодын нутаг дэвсгэрт байрлах нийтийн зориулалттай орон сууцны 19 байршлын нийт 12262.0 ам метр талбай бүхий дээвэр засварын ажлууд хийгдэж, улсын комисс хүлээн авлаа.

Тус ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Интел хаитек” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэлээ.a

Эх сурвалж: Ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …