ГУРВАН СУУРЬ БҮТЭЦ ЭЗЭМШИГЧ ХАМТРАН НЭГДСЭН ТЕХНОЛОГИЙН ГОРИМЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/328 тоот тушаалаар “Төмөр замын сүлжээнд суурь бүтэц хооронд тээвэрлэлтийг зохион байгуулах нэгдсэн технологийн түр горим”-ыг баталсан.

Тус горимыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголиантранс лайн” ХХК нар гурвалсан “Суурь бүтэц хооронд галт тэрэг солилцох, ачаа хөдлөх бүрэлдэхүүн хүлээлцэх гэрээ”-г 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан. Ийнхүү  05 дугаар сарын 1-ний өдрөөс гэрээний үүргийг хэрэгжүүлж эхэллээ.

Гурван суурь бүтцийн хамтран баталсан энэхүү гэрээ хэрэгжсэнээр Номгон, Цогтцэций өртөөдөд байрлан ажиллаж байсан “МТЗ” ТӨХК, “ТТЗ” ХХК-ийн ажилтнуулын орон тоог хэмнэх, Цогтцэций өртөөгөөр ажиллагаагүй дамжин өнгөрөх галт тэргэнд хийх технологи хугацааг багасгах зэрэг бодит үр дүн өгөх юм.

www. ugluu.mn 

Санал болгох мэдээ

Газар тариалан эрхлэгчдийг дэмжих бодлогын үр дүнд улаанбуудайн тариалалт 85.8 хувиар нэмэгджээ

Сэлэнгэ аймаг 2026 оны 08 дугаар сарын 28- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал газар тариалангийн гол …