ХАБЭА-Н ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВШИЛ, ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ СЭДВЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ы хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК  нь ажилчдын ХАБЭА-н хууль тогтоомжийн мэдлэгийг дээшлүүлэх, ажлын байрны аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилтот ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр /2024.05.02/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Монголын төмөр замчны үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ажилтан албан хаагчидтай уулзаж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

 

Эх сурвалж:  www.mtz.mn

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …