БАГА БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮД ТЭГШ ХАМРАН СУРГАХ ЧИГЛЭЛЭЭР ЯПОНД ТУРШЛАГА СУДЛАХААР ТУС УЛСЫГ ЗОРИЛОО

Баянгол дүүрэг “БАЯНГОЛ БОЛОВСРОЛ ХӨТӨЛБӨР”-ийн хүрээнд “Тэгш хамруулан сургах боловсролыг дэмжигч дүүрэг” дэд арга хэмжээг БЕГ-тай хамтран хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд дүүргийн ЗДТГ, дүүргийн Боловсролын хэлтэс Япон улсын Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яамны харьяа Тусгай хэрэгцээт Боловсролын хүрээлэн Үндэсний төв байгууллага (NISE)-тай хамтран дүүрэг дэх төрийн өмчийн 21 сургуулийн 25 бага боловсролын сургалтын менежерийг тэгш хамран сургах чиглэлээр Япон улсад туршлага судлуулахаар болж, өнөөдөр тус улсыг зорилоо.

Япон улс нь тэгш хамран сургах буюу хүүхэд бүрийг хөгжлийн үйлчилгээнд хамруулахад ялгаатай хэрэгцээ, онцлог байдал, эцэг эх, асран хамгаалагчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн дэмжих төвийг байгуулах, танхимын болон явуулын үйлчилгээ үзүүлэх, танхимын сургалтад бүрэн хамрагдах боломжгүй хүүхдүүдэд боловсрол эзэмшихэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр Олон улсад жишиг болж үнэлэгддэг.

Дүүрэг дэх төрийн өмчийн сургуулиудын Сургалтын менежерүүд Япон улсад ажиллах үеэрээ NISE байгууллага болон,

Канагава Их Сургуулийн харьяа эмнэлэг, сургууль,

Yokohama хотын Конан дүүрэгт байрладаг “Минато Минами Дай Хи Но” зэрэг төрийн өмчит тусгай хэрэгцээт сургуулиудад очиж туршлага судлах юм.

Эх сурвалж: Баянгол Дүүрэг ИТХАА

Санал болгох мэдээ

ИБУИНХУ-ТАЙ БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

​Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр \2026.05.26\ Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол …