МУИС 5 салбар сургуультай боллоо

IMG_0405Монгол улсын их сургуулийн 15 салбар сургуулийг нэгтгэж  “Шинжлэх ухааны сургууль”, “Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль”, “Хуулийн сургууль”, “Бизнесийн сургууль”, “Олон улсын харилцаа, нийгмийн удирдлагын сургууль” гэсэн таван сургууль болгон бүтцийн өөрчлөлт хийх шийдвэрийг тус сургуулийн удирдах зөвлөлийн хуралдаанаар баталжээ.

Мөн өчигдөр болсон тус хуралдаанаас дээрхи шийдвэртэй холбогдуулан захирал А.Галтбаярт “Боловсролын тухай хууль тогтоомжид нийцүүлэн сургуулийн чиг үүрэг,  ажлын байрны оновчтой хувилбарыг боловсруулж хэрэгжүүлэх, бүтэц, зохион байгуулалтад орсон сургуулийн удирдлага, багш, албан хаагчдын хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг Хөдөлмөрийн хуульд заасны дагуу шийдвэрлэж ажиллах”-ыг  үүрэг болгосон байна.

index

Санал болгох мэдээ

АТГ:Шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн байхгүй

Хэвлэл мэдээллээр УИХ-ын нэр бүхий 8 гишүүнийг АТГ шалгаж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх …