Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Мэндбаяр өнөөдөр Улаанбаатар хотын ус, дулаан, цахилгаан, мэдээлэл холбоо, авто зам, замын хөдөлгөөн, үерийн далангийн ашиглалт хариуцсан байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар 2026 оны төлөвлөгөөт засварын ажлуудын явцын мэдээлэлтэй танилцаж, холбогдох шийдвэрүүдийг гаргаж, чиглэл болголоо. Тодруулбал, төрийн байгууллагуудын ажлын уялдааг хангаж, иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээг үзүүлж, төлөвлөгөөт засварыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх, нөхөн сэргээлтийг шуурхай гүйцэтгэх, засварын үед хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хангаж ажиллахыг анхаарууллаа. Мөн засвар үйлчилгээний ажлыг 2026 оны наймдугаар сарын 15-ны өдөр гэхэд бүрэн хийж дуусгахыг үүрэг болголоо.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Тавантолгой түлш” ХХК-ийн …