Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат “ЕКС групп” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат “ЕКС групп” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтаар “ЕКС групп” компанийн төлөөлөл танилцуулга хийж, манай улсад эрчим хүчний салбарт хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн талаар санал солилцлоо.
“ЕКС групп” компани нь төслийн зураг төсөл боловсруулахаас эхлээд ашиглалтад өгөх хүртэлх бүх шатны ажлыг гүйцэтгэдэг бөгөөд инженерийн дэд бүтэц, дулаан, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний барилга угсралт, шинэчлэл, иргэний болон үйлдвэрлэлийн барилга, хүнд үйлдвэрлэл, эрчим хүчний салбарын бүтээн байгуулалт, тохижилт сэргээн засах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Тавантолгой түлш” ХХК-ийн …