Хотын дарга Б.Пүрэвдагва БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Коринн Пэрератай уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Коринн Пэрератай болон тус улсын бизнес эрхлэгчидтэй уулзлаа. Францын төрийн байгууллага “Business France”-ын зохион байгуулалтаар тус улсын бизнес эрхлэгчид 2026 оны зургаадугаар сарын 8–12-ны өдрүүдэд Монгол Улсад албан томилолтоор ажиллаж, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр уулзалт, арга хэмжээнүүдэд оролцож байна.
Энэ хүрээнд Франц улсын бизнес эрхлэгчид нийслэлээс хэрэгжүүлж буй төсөл, тулгамдаж буй асуудлуудын талаар илүү дэлгэрэнгүй ойлголт авахаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагватай уулзаж, санал солилцон хамтын ажиллагааны боломжуудын талаар хэлэлцлээ.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …