Орон сууцыг өнөөдрийн ханшнаас 50 хувийн хямд үнээр хэрэглэгчдэд нийлүүлэх бүрэн боломжтой

        SANYO DIGITAL CAMERA    Аливаа улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгодог хамгийн гол нөхцөл нь хүн амын дундаж давхарга байдаг гэдэг. Дээд мэргэжилтэй, тогтмол ажлын байртай хэн боловч өөрийгөө дундаж давхаргад тооцох байх. Хятадад дээд сургууль төгсгөсөн мэргэ¬жил¬тэнд төрийн албанд ажилласны эхний таван жил 40 ам.метр сууц, 15 жил ажилласны дараа 70 гаруй ам.метр талбай бүхий орон сууц маш хөнгөлөлттэй нөхцөлөөр авах эрх өгдөг. Энэ хугацаанаас өмнө орон сууцны асуудлаа шийдвэрлэсэн бол үнийн зөрүүг тооцож олгодог жишээ байна.

            Найман хувийн зээл хэрэгжиж эхэлснээс хойш төрийн албан хаагчид, орлого нь баталгаажсан иргэд хамрагдаж байгаа. Орон нутагт орон сууцны эрэлт хэрэгцээ их байгаад зогсохгүй, өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна Гэвч үнэ ханш нь тухайн барилгын компаний үзэмжээр тодорхойлогдож байна гэхэд хилсдэхгүй. 2011 онд тухайн үед Мянган угалзат орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга Д.Энхболд Нэвт амралтын газарт цөөн айлын сууцыг өөрсдийн хүчиээр барьж үзсэнийхээ дараа зах зээл дээрх орон сууцны үнэ ханш дэндүү хуудуутай, хэтэрхий өндөр байгааг ойлгож, бодит жишээн дээр нотлохыг зорьсон. Тодруулбал 36 айлын орон сууц барьж Монголд байхгүй хямд үнээр, метр квадратыг нь 500.0-550.0 мянгаар худалдана гэж ярьж байхад нь бид эргэлзэж байсан.  Гэтэл ББМЗЗТ компанитай хамтран хийсэн энэ ажлаа бодит байдал болгож чадлаа. Санаачлагыг ББМЗЗТ ХХК-ийн удирдлага дэмжсэнээр өнөөдөр Мэргэжлийн хяналтын газар, Мянган угалзат орон нутгийн өмчит үйлчилгээний газар, Нийтийн ахуй үйлчилгээний Шим-Ус компанийн 36 ажилтан өөрийн гэсэн 2 өрөө байртай, дулаан тохилог орчинд амьдарч байна. Манай аймагт орон сууцны метр квадрат тутам нь 950,000-аас 1,3 сая төгрөгийн хэлбэлзэлтэй байна. Тэгвэл 36 айлын орон сууцны 1 м2 тутам нь 550 мянган төгрөгөөр боссон гэвэл та итгэх үү. Хямд үнэтэй, чанартай орон сууцыг Монголоос хайгаад олохгүй. 36 айлын орон сууц нь 52, 59 метр квадрат бүхий хоёр өрөө байр бөгөөд 29-32,5 сая төгрөгийн үнэтэй гэсэн үг юм. Гаднах пасад, орцны тохижилт нь аль нэг байрнаас дутахааргүй,цэвэр цэмцгэр, шалны халаалттай гээд олон давуу талтай орон сууц баригджээ. Ингээд манай сурвалжлах хэсэг тус байрны оршин суугчидтай уулзаж, сэтгэгдлийг нь сонссоноо хүргэж байна.

            НААҮ-ий Шим-Ус компанийн хүний нөөцийн менежер Ц.Дэлгэрмаа: Delgermaa orshin suugch

            Энэхүү төслийг Мянган угалзат ОНӨҮГ-ын дарга асан Д.Энхболд санаачилсан. Миний хувьд олон хүнд байртай болоход нь буян болсон гэж боддог л доо. Өнөөдөр манай Ховдод ийм хямд байр байхгүй. Бидний амьдарч буй орон сууцыг цаг наргүй их ажлынхаа хажуугаар өглөө, орой, өдөр шөнөгүй, нойр хоолгүй зүтгэн хөлс хөдөлмөрөө шингээн барьсан санаачлагч Д.Энхболд, барилгын компанийн инженер техникийн ажилчдад маш их талархаж явдаг. Нэг үгээр бол 12 айлын амьдралыг шийдэж өгсөн. Барилгын хийц чанарын тухайд бол гаднах пасад энэ тэрийг нь аваад үзэхэд аймагтаа үлгэр жишээ болохуйц чанартай орон сууц гэж боддог.

Сайн удирдагч, сайн гүйцэтгэгчид орон сууцыг чанарын өндөр түвшинд зах зээлийн ханшаас доогуур үнээр барьж болдог юм гэдгийг харуулж чадсан. 550 мянган төгрөгийн ханш Монголд байхгүй жишиг шүү дээ. Энэ байрны оршин суугчид бүгд баярлаж явдаг. Дулаахан, шалны халаалттай. Мөн ариун цэврийн өрөөг иж бүрэн тохижуулж өгсөн. Хаана ч байхгүй зүйл. Бид өөрсдөө обой, паркетан шалаа авсан.

          Nyamdelger orshin suugch  НААҮ-ий Шим ус компанийн эдийн засагч Б.Нямдэлгэр

            Залуу хүний хувьд өөрийн гэсэн орон сууцтай болчих юмсан гэдэг хүсэлтэй явдаг байсан. Хүсэл маань биелэлээ олж манайх гэдэг айл 59 м2 байр авсан. Мэдээж залуу хүн гэдгээрээ ажилласан жил хүрэхгүй. Зээлд хамрагдъя гэхэд 30 хувийн урьдчилгаа бүрдүүлэх, орлогын эх үүсвэр хүрэхгүй гээд олон л асуудал байдаг байсан. Гэтэл манай байгууллагын 12 айлын орон сууц баригдах болсноор бидний хүсэл биелэлээ олох болсон. Манай байр зах зээлийн ханшаас хоёр дахин бага үнэтэй. Доторх тохижилт, амьдрах орчин нөхцөл боломжийн санагддаг. Ер нь тооцоод үзвэл манай байр зах зээлийн ханшаас 10 гаруй сая төгрөгөөр бага үнэтэй. Энэхүү төслийг санаачлагч Д.Энхболд, хэрэгжүүлэгч ББМЗЗТ компанийн инженер технкийн ажилчид, удирдлагуудад маш их баярлалаа. Барилгын компаниудын үнээ хөөрөгдсөн энэ үед биднийг хямдхан чанартай орон сууцтай болгосонд маш баяртай байна.

Оршин суугч н.Жавзансүрэн:

-Танайх энэ байраа ямар үнээр авсан бэ?

2Манайх энэ хоёр өрөө байрыг 34 сая төгрөгөөр авсан. Дээр нь өөрсдөө дотор тохижолт жаал жуул юм хийсэн.

-Байрандаа хэр сэтгэл хангалуун байна. Барилгын чанар, талбайн хэмжээ энэ тэр гээд?

-Сэтгэл хангалуун байна. Талбайн хувьд боломжийн сүүлийн үеийн зарим байр чинь одоо ёстой л бөгс эргэх аргагүй жижигхэн умгар юм байдаг юм байна лээ шүү дээ. Тэдний дэргэд энэ байр бол зай талбай томтой. Манай энэ байр бол 59 метр квадрат талбайтай. Эндхийн бүх айлынх адилхан л даа.

Чанарын хувьд ч гэсэн дажгүй. Ийм тийм юм байхгүй шүү. 00-ийн өрөө энэ тэр гээд бүх зүйлийг компаниас сайхан янзлаад ороход бэлэн болгоод л өгсөн.

Байрны гэрчилгээ нь гарахгүй жаахан хүлээгдээд байгаа даа. Нэг хэсэг нь ард олон бидний төлөө ийм тааламжтай нөхцөлтэй, хямд өртөгтэй орон сууц бариад өгч байхад нөгөө хэсэг нь манай төрийн үйлчилгээний улсууд маань юунаасаа болдог юм бас л чирэгдэл учруулдаг юм байна л даа.

Уул нь тэр гэрчилгээг нь шуурхай гаргаад өгчихвөл энэ айлууд маань нөгөө 8 хувийн зээлэндээ хамрагдах боломж нь нээгдэх байтал түүнийг нь хаагаад байдаг юм шиг байна оо. За хөгшин бид хоёрт ч яахав тэтгэвэртэй гарсан гээд зээл олгохгүй гэсэн. Чи зураг авах гээд байна уу даа. Эгчийнхээ зураг мурагийг бол хэрэггүй ээ. Заавал зургаар яахав, нэр ус нь байж байгаа бол болно шүү дээ.

Оршин суугч М.Батбилэг (Мэргэжлийн хяналтын газрын лабораторын эрхлэгч)

– Ховдын толь сониноос Ховд аймаг дахь орон сууцны үнэ ханшийн талаар сонирхож хүмүүстэй уулзаж явна л даа. Одоо чинь орон сууцанд орно гэдэг чинь санахгүй хэрэг болсон байна

–  Харин тийм байх шиг байна оо. Манай байр бол үнийн хувьд сүрхий хямдхан шүү дээ. Компанидаа ашиггүй л байж магадгүй юм. Түүнээс биш одоогийн манай Ховдод байгаа ханшнаас бараг 50 хувийн хямдаар баригдсан байр шүү.

-Компани бол ийм үнээр өгөхөд боломжийн ашиг гарна гэж байлаа шүү. Танайх ямар үнээр авсан бэ?

– 33.0 сая төгрөгөөр авсан. Манай энүүн шиг байр одоо лав л 50.0 саяас дээш байгаа байх шүү.

-Шинэ байр бол 2 өрөө нь жар мяр л гэж байх шиг байна.

-Харин тийм байгаа байх аа. Ард иргэдийн нуруун дээр л ачаа ихдэж байгаа л даа.  Зарим нь орон сууц бариад ийм хямдаар худалдаж болж байхад ихэнх нь хэтэрхий өндөр үнэтэй байдаг нь ойлгомжгүй юм.Та нар сэтгүүлч хүмүүс энэ асуудлыг нэлээн далайцтай хөндөөч

– Харин тэгэх л санаатай байна. Барилгынхан болоод эрх мэдэлтэй улсууд нь ойлгож хүлээж аваад зөв талаас нь зохицуулах хүсэл байвал орон сууцны үнийг бууруулж, бодит түвшнд нь авч ирэх боломжтой гэж л үзээд байна.

– Харин тийм ээ.

 Г:Төрмөнх

Г.Энхжаргал

index

Санал болгох мэдээ

ХГБХХЕГ: Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдтэй санал солилцох уулзалт зохион байгуулав

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ихтамир Хүүхдийн төлөө …