“Улаанбаатар нийтийн үйлчилгээний төв” үйл ажиллагаагаа эхлүүллээ

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Петровис групптэй хамтран Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд иргэдийн өдөр тутмын хэрэгцээнд тулгуурласан “Улаанбаатар нийтийн үйлчилгээний төв” төслийг хэрэгжүүлж, ашиглалтад орууллаа. Энэхүү төсөл нь дэд бүтцээс алслагдмал суурьшлын бүсийн иргэдийн нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлэх зорилготой. 400 ам метр талбай бүхий хоёр давхар тус үйлчилгээний төв нь:

  • Өдөрт 60–100 иргэнд үйлчлэх хүчин чадалтай,
  • Сард 1500 гаруй иргэн үйлчилгээ авах боломжтой,
  • Эрчим хүчний хэрэглээг 53 хувиар бууруулах шийдэлтэй,
  • Өдөрт 10 тонн бохир ус хөрсөнд шингэхээс сэргийлэх давуу талтай,
  • 5–8 шинэ ажлын байр бий болгоно.

“Улаанбаатар нийтийн үйлчилгээний төв” нь автомат угаалга, хатаалга, гэр бүлийн душ, саун, үсчин, дэлгүүр зэрэг иргэдийн өдөр тутмын хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлнэ. Мөн Хүүхэд хөгжлийн төвтэй гэдгээрээ онцлогтой бөгөөд иргэд тав тухтай, аюулгүй орчинд үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж буй.

 Эх сурвалж: ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

ХЗБХ: Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2026.06.16) 60.7 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэв. Байнгын …