ИЗНН-ын Нийслэлийн намын хорооны өргөтгөсөн хурал боллоо

Иргэний Зориг Ногоон Намын Нийслэлийн намын хорооны өргөтгөсөн хурал өнөөдөр (2026.06.19) болж, Улсын дээд шүүхээс тус намд ирүүлсэн тогтоолтой холбогдуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Хуралд оролцсон Нийслэлийн намын хорооны гишүүд тогтоолын агуулгатай танилцаж, Улсын дээд шүүхэд хүргүүлэх хариу тайлбар, холбогдох албан бичгийн төслийг боловсруулах асуудлаар санал солилцов. Улмаар Улсын дээд шүүхийн тогтоолд хариу өгөх, шаардлагатай баримт бичгийг боловсруулж хүргүүлэх, намыг төлөөлөн холбогдох ажиллагааг зохион байгуулах үүргийг Нийслэлийн намын хорооны дарга М.Амартунгалаг, бусад удирдлагуудад хариуцуулан ажиллуулахаар шийдвэрлэлээ.

Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …