Хан-Уул дүүргийн 12 байршилд 53.3 ам метр зам засаж, долоон байршилд эгнээ тусгаарлагч байрлууллаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн зургаадугаар сарын 5-ны өдрийн 9 дүгээр хуралдаанаар нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламж, авто зам, нийтийн эзэмшлийн талбайн засвар шинэчлэл, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн аян зохион байгуулахыг хотын дарга Б.Пүрэвдагва үүрэг болгосон. Энэхүү 21 хоногийн аяны хүрээнд Хан-Уул дүүргийн хэмжээнд аж ахуйн ажлыг эрчимжүүлж, инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц, иргэдийн амьдрах орчныг сайжрууллаа.

Тодруулбал, инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг сайжруулж, аюулгүй хэвийн ажиллагааг хангах зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд дараах ажлыг гүйцэтгэв.

  • Хан-Уул дүүрэгт 12 байршилд 53.3 ам метр авто замын засвар нөхөөс хийв.
  • Долоон байршилд 400 метр урт авто замын эгнээ тусгаарлагч шинээр байрлууллаа.
  • Таван байршилд авто замын тэмдэг тэмдэглэгээ засварласан.
  • 15 байршилд траншейн таг засварлаж, түвшин тааруулах зэрэг ажлыг хийж гүйцэтгээд байна.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

“Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх’’ сэдэвт сонсгол өндөрлөв

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй …