СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үзвэрийн тасалбар, зогсоолын зөвшөөрөл, оройн тасалбарыг цахимаар худалдан борлуулах сонирхолтой хуулийн этгээдийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Оролцогчид тавигдах шаардлага:

  1. Хуулийн этгээдийн хүсэлт;
  2. Системийн аюулгүй, найдвартай байдлыг хангах;
  3. Тасалбар хүргэлтийн үйлчилгээг бүрэн хариуцах;
  4. Тасалбар борлуулалтын (ticketing) систем хөгжүүлэх, нэвтрүүлэх чиглэлээр бодит туршлагатай байх;
  5. Тасалбар борлуулалтын оргил ачааллын үеийн (минутад ирэх хандалтын тоо) техникийн хүчин чадлыг тооцож, системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг бүрэн хариуцах;
  6. Сүүлийн 3 жилийн дотор ижил төстэй систем хөгжүүлсэн байх;
  7. Ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй байх;
  8. Гол оролцогч мэргэжилтнүүд нь мэргэжлээрээ хоёроос доошгүй жил ажилласан, хүний нөөцийн тогтвортой бүтэц, чадавхтай байх;
  9. www.enaadam.mn цахим системтэй холбогдож ажиллах;
  10. Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шуурхай шийдвэрлэх чадвартай байх.

Материал ирүүлэх хугацаа:

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хуулийн этгээдийн саналыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 17:00 цагаас өмнө цаасан хэлбэрээр хүлээн авна.

Холбогдох утасны дугаар: Ажлын хэсгийн гишүүн В.Баттулга (99090290)

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Нийслэлийн нутгийн захиргааны тавдугаар байр, 205 тоот.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон …