Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” шашин, соёлын наадам зургаадугаар сарын 27-28-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно. Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээ зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, шагай, сур харваа, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, нийслэлийн түүхийг иргэдэд таниулах гар зургийн үзэсгэлэн болон бусад үзэсгэлэн, язгуур урлагийн тоглолт, үзүүлбэрүүдийг толилуулна. Үүнээс гадна түүхэн уламжлалт цам харайх ёслол, сор залах зэрэг Гандантэгчэнлин хийдээс зохион байгуулдаг үйл ажиллагаанууд болох юм.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Тавантолгой түлш” ХХК-ийн …