“Шинэ-Налайх” орон сууцны хороолол баригдана

oron suuts shine Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах ажлын хүрээнд Налайх дүүрэгт “Шинэ-Налайх” орон сууцны цогцолбор хороолол баригдахаар болжээ. Энэ цогцолбор хороололд 6000 айлын тохилог орон сууц баригдахаас гадна сургууль, цэцэрлэг, кинотеатр, тоглоомын талбай бүхий орчин үеийн бүхий л шаардлагыг бүрэн хангасан иж бүрэн цогцолбор хороолол байгуулагдахаар болсон.Энэ цогцолбор хорооллын шав тавих ёслол 2013 оны 6 дугаар сарын 7-ны 11.00 цагт дүүргийн 7 дугаар хорооны Бадрал хэсгийн баруун талд буюу Мянганы замын бөмбөрцөгийн зүүн талд болно.

“Шинэ-Налайх” цогцолбор хороолол баригдсанаар дүүргийн тохилог орон сууцны хэрэгцээ бүрэн хангагдаад зогсохгүй Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад ч тодорхой хувь нэмэр оруулах юм. Энэ жилдээ багтаан 300 айлын орон сууц барихаар төлөвлөжээ.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …