Доржийн гудамж, монелийн уулзварт гэрлэн дохио суурилуулна

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Доржийн гудамж, монелийн уулзварт гэрлэн дохио суурилуулах тухай” А/1104 тоот захирамж гаргалаа. Захирамжаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Доржийн гудамж, Монелийн уулзварт тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулах зорилгоор гэрлэн дохио суурилуулах ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын албаны дарга Б.Бадралд үүрэг болголоо. Энэ ажилд шаардагдах 31 994 729 төгрөгийг 2013 оны Нийслэлийн замын сангийн магадлашгүй ажлын үлдэгдэл зардлаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын газарт, ашиглалтад оруулж хүлээн авахыг Замын хөдөлгөөний удирдлагын төвд, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн, эзэмшил, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …