71 настай Рөүсмэри Жакобс хэмээх энэ эмэгтэй сүүлийн 60 жилийн турш саарал өнгийн арьстай амьдарч байгаа нэгэн аж. Тэрээр 11 настай байхдаа тохиромжгүй хамрын дусаалга хэрэглэснээс болж арьсных нь өнгө хувирч мөнгөлөг саарал, хөх саарал өнгийн арьстай болжээ. Рөүсмэри багадаа байнга л ханиад хүрч, хамар нь битүүрдэг байсан тул ээж нь түүнийг хамрын дусаалга байнга дусааж байхыг зааж өгчээ. Ингээд тэрээр хамрын дусаалга дусааж эхэлснээс хэсэг хугацааны дараа арьсных нь өнгө хувирч эхэлжээ.
Түүний эл хачирхалтай байдлыг эмч нарт үзүүлэхэд химийн нөлөөлөөр арьсны будагч пигментэд өөрчлөлт орж ийм өнгөтэ болсныг тайлбарласан байн. Улмаар Рөүсмэри тусгаарлагдмал нэгэн болж амьдарсаар 36 насандаа арьсны өнгөө солиулах хагалгаанд орохоор шийджээ. Азаар хагалгаа амжилттай болж бүсгүйн арьсны өнгө мөш гүн хөх саарал байснаа болин бүрзгэр цайвар саарал өнгөтэй болсон байна.
Гэсэн хэдий ч Рөүзмэри одоог хүртэл нэг ч удаа болзож, бусадтай хайр дурлалын холбоотой болж чадаагүй аж. Тиймээс тэрээр химийн найрлагатай аливаа, эм бэлдмэлийг эмчийн зааваргүйгээр хэзээ ч хэрэглэж болохгүй гэдгийг хүмүүст байнга захидаг гэнэ.