100-аад хүнийг амиа хорлоход хүргэсэн дуу буюу хараалт “Gloomy Sunday”

GLOOMY-SUNDAY-1-1Уншигч та бүхэн “Амиа хорлогсдын сүлд дуу” хэмээн алдаршсан хараал шингэсэн нэгэн дууны тухай урьд өмнө нь сонсож байв уу? Үгүй бол доорхи мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

Унгарын зохиолч Рэсзо Серессийн 1933 онд ая, үгийг нь бичсэн “Gloomy Sunday” буюу “Бүүдгэр ням гариг” хэмээх энэ удаа олны хүртээл болсон цагаасаа л эхлэн хүмүүсийг амиа хорлох алхам хийлгэж эхэлжээ. Хамгийн анх дууг зохиосон зохиолчийн сүйт бүсгүй дууг сонссоныхоо дараа  “жижигхэн цаасан дээр Gloomy sunday” хэмээн бичээд амиа хорлосон байж. Үнээс хойш дууг сонссоныхоо дараа амиа хорлох явдал хүмүүсийн дунд дэлгэрсэн бөгөөд Унгар улсад уг дууг цацахыг бүр сонсохыг ч хориглосон байна.

Учир нь дуу маш аймшигтай цөхрөл, гомдо, харууслыг өгүүлэх бөгөөд аяз нь яг л хүмүүст тийм аймшигт мэлрэмжийг төрүүлдэг болохыг сэтгэл судлаачид өгүүлжээ. Тиймээс сэтгэл гутралд орсон  эсвэл ямар нэгэн зүйлийг сэтгэлдээ тээн шаналаж яваад эл дууг сонссоны дараа бүх зүйл нь тэр гомдол гутрал нь туйлдаа хүрч үхэхээс өөр замгүй болсон мэт санагдуулдаг байж болох юм гэж тайлбарлажээ.

Сонирхуулахад, уг дууг зохиогч Рэсзо Сересс дууныхаа тухайд “Би яг л үхэл дунд байгаа мэт санагдаж байсан үедээ энэ дуугаа зохиосон юм. Тэр үед бий хүнд гэмтсэн байсан. Тэгээд л бүх сэтгэл зүрхэн дэх харуусал гомдлоо энэ дуундаа багтаахыг хичээсэн. Тийм болохоор энэ дуу бусдад яг надад төрсөн шиг мэдрэмж төрүүлдэг байх” хэмээн ярьж байжээ. Рэсзо Сересс 1968 оны нэгэн ням гаригт байшин дээрээсээ үсэрч амиа хорлосон байна.

Мөн 1997 онд Билли Маккензи гэгч эл дууг дуулаад тэр даруйдаа аавынхаа гэрийн ойролцоо амиа хорлосон байж. Үүнээс гадна 1982 онд “The Associates” гэдэг хамтлагийнхан дууг дуулаад бөөнөөрөө амиа хорлосон байна. Мөн дуунаас болж амиа хорлогсодын хамгийн залуу нь буюу 14 настай охин байжээ. Бүүдгэр ням гариг дуунаас болж 100 гаруй хүн амиа хорлосон гэх тоо байдаг аж.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …