Шаардлага хангаагүй бууз, баншны 6 цехийг хаажээ

6673Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулдаг 56 үйлдвэр, аж ахуйн нэгжид шалгалт явуулжээ.

Шалгалтаар нийслэлийн “Тэр их нуур” ХХК, “Шимт-Өргөл” ХХК, “Хөх сайр” ХХК,  “Сүбо” ХХК, Архангай аймгийн “Сэрүүн хангайн зам” ХХК-ний хиамны цех, Дархан-уул аймгийн “Дархан болор ган” ХХК-ний “Амттан” буузны цех, “Дэ Со Ар” ХХК-ний “Азын бууз” буузны цех, “Очир голомт” ХХК-ний “Дээж” буузны цех, “Хотол монгол” хиамны цех зэрэг аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн барилга байгууламжийн 50 хувь нь мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу баригдаагүй, гэрэлтүүлэг хангалтгүй, таазны будаг шохой ховхорч унасан, 41,7 хувь нь бүтээгдэхүүнийг  сэврээж сойх зориулалтын өрөөгүй байжээ.

Мөн бохирын трап, шугам хоолойн хэсэг цооногийг хуваарийн дагуу цэвэрлэж халдваргүйжүүлдэггүй, ажлын байрны хана, шал, таазны өнгөлгөө ховхорч, хуурч унасан, цонхонд тоос шороо, шавж, гадны биет нэвтрэхээс хамгаалсан торон хаалт хийгээгүй болох нь илэсэн байна.

Тиймээс шалгалтаар их эрсдэлтэй гэж тогтоосон СБД-ийн “Озеро байкал” ХХК-ний загасны мах ангилан савлах, “Эхийн лха” ХХК-ний бууз баншны үйлдвэр, Архангай аймгийн “Отор”, “Өег”, “Цахиур”  буузны цехүүд, лабораторийн шинжилгээгээр махан бүтээгдэхүүн дэх нянгийн тоо стандартад зааснаас их гарсан Сүхбаатар аймгийн “Сүж хамтын хүч” нөхөрлөлийн махан бүтээгдэхүүний цехийг түр хугацаагаар хаажээ.

Уг шалгалт нь 2013 оны эхний улиралд хийсэн шалгалтын үр дүнг эргэн хянах зорилготой байсан аж.

index

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн …