“Miss International 2013”-ын тэргүүн миссээр Филиппин бүсгүй шалгарлаа

53 дахь удаагийн “Miss International” тэмцээн Япон улсын Токио хотноо амжилттай болж, тэргүүн байранд  Филиппиний  мисс Беа Роус Сантиаго шалгарлаа.

 photo miss8_zps82d7f113.jpg

Ингэснээр мисс Филиппин улс тус тэмцээнд тав дахь удаагаа тэргүүлж байгаа юм.  Беа Роус Сантиагогоос өмнө  тус наадмын 2005 онд Лара Куйгаман, 1979 онд  Мелани Маркүйз, 1970 онд Аврора Пижуан,  1964 онд Гемма Тереза нар тус тэмцээний ялагчаар  тодорч байсан юм.

 “Miss International” тэмцээний дэд байрт  Нидерландын мисс  Натали ден Деккер шалгарсан бол  гуравдугаар байрт  Шинэ Зеландын мисс  Кэси  Рэдли  тодорсон байна.

Дашрамд дуулгахад дэлхийн  сайхан бүсгүйүүчдийн дотоод болон гадаад гоо сайхныг тодруулдаг Miss Universe, Miss World, Miss International,  Miss Earth тэмцээний энэ жилийн эхний таван байрт Филлипиний бүсгүйчүүд шалгарч байсан юм.

  photo miss13_zpsea940cab.jpg  photo miss14_zps9770f5cc.jpg  photo miss7_zps1fd11c3f.jpg   photo miss12_zps9e0dd9c7.jpg  photo miss10_zpsc2fe6aa9.jpg  photo miss11_zps28ff90fa.jpg  photo miss9_zpsc3c33982.jpg  photo miss6_zpsac0ae8e2.jpg  photo miss2_zpsc9fce5d8.jpg  photo miss3_zps927f1f98.jpg  photo miss5_zps53812a2d.jpg  photo miss4_zps24dd66c8.jpg  photo miss1_zps4d1d0a0d.jpg

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …