Лондонд “шарталт тайлах” тусгай үйлчилгээ үзүүлэх такси явуулж эхэлжээ

Лондоны такси хятад ресторантай хамтран шар­талт тайлдаг шинэ үйл­чил­гээ нэвтрүүлжээ. Урьд шөнө нь хэтрүүлэн уусан үйлч­лүүлэгчид  энэ таксинд гурилтай  халуун шөл идэж, жүржийн шинэхэн шахсан шүүс ууж, нарны шил зүүж, парацетамол, гаатай мөсөөр толгойн өвдөлтөө дарж болно.

Харин энэ үеэр таксины жолооч аль болох тайван уур амьсгал бүрдүүлж, үйлч­лүүлэгчээ ажилдаа явах замд нь тааламжтай дуу сонсгож, түгжрэлгүй зам сонгох ёстой.

Энэ үйлчилгээг Лон­­доноос гадна Их Бри­та­нийн хэд хэдэн хотод хэрэгжүүлэх боломжийг судалж байгаа аж. Одоогоор энэ үйлчилгээг авахыг хүсвэл өглөөгүүр цахим шуудан болон “Твиттер”-ээр захиалгаа өгөх хэрэгтэй гэнэ. Уг үйлчилгээг тур­шилтын журмаар Зул сар хүртэл үнэгүй үзүүлж байна.

1

2

3

index

Санал болгох мэдээ

УДЭТ-ын засвар дуусаж, 5-р сарын 1-нд “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ

Монгол Улсын Засгийн газар түүх, соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалт барилга байгууламжуудаа …