АНУ-д хуучин загвартай iPhone, iPad худалдахыг хоригложээ

download (1) АНУ-ын Олон улсын худалдааны ко­мисс “Ap­­ple” ком­­панид i­­Pad, iPho­ne-ийн зарим хуу­­­­чир­­сан заг­­­­­ва­­рыг ху­­дал­­­­даалахыг хориг­­ложээ. Энэ талаар “Associated Press” агент­лаг мэдээллээ.

Уг шийдвэрийг “Sam­sung” корпорацийн гомд­­лын дагуу гаргасан аж. Энэхүү хориг нь “AT&T” холбооны опера­торын iPhone-4, iPhone-3 3GS, iPad 3G, iPad2 3G зэрэгт хамааралтай юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр эдгээр төхөөрөмж Америкийн зах зээлд борлуулагдахаа аль хэдийнэ больсон гэнэ.

Гэсэн хэдий ч “Apple” компани уг шийдвэрийг эсэр­гүүцэж, гомдол гаргах эрхтэй юм байна. Үүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ч дээрх шийдвэрийг цуцлах эрхтэй аж.
Эх сурвалж:

Санал болгох мэдээ

Энэ бол Америкийн “Хулсан ташуур” маягийн эртний түүхтэй дуу

NIRVANA – “Where Did You Sleep Last Night” Тийм ээ. Энэ бол Америкийн “Хулсан ташуур” …