АСРАМЖ ХАЛАМЖИЙН ТӨВӨӨС НАСАНД ХҮРЭЭД ГАРЧ БУЙ ИРГЭДИЙГ МЭРГЭЖИЛТЭЙ БОЛГОНО

Насанд хүрээд “Асрамж халамжийн төв”-өөс гарч байгаа залуусын асуудал 1995 оноос хойш яригдаж, олон жилийн нүүр үзсэн ч тодорхой шийдэлд хүрч чадалгүй өнөөг хүрсэн.Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ-ын нийт 37 асрамж, халамжийн  төвөөс насандхүрээд гарч байгаа, очих газаргүй, хагас болон бүтэн өнчин, мэргэжилгүй,төрөөс зайлшгүй халамж,анхаарал шаардсан 18-аас дээш насны залуусыг тодорхой хугацаанд орон байраар хангах, бие даан хөгжих чадварт сургах, цаашид хөл алдахгүй амьдрахад нь дэмжлэг үзүүлэх асуудлыг нийслэлийн Засаг даргабодлогоор дэмжиж байгаа юм. Энэ ажлын хүрээндЯпон улсын Нийгмийн Хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар залуучуудыг сурч амьдрах, мэргэжлийн чиг баримжаатай болгох, нийгэмшүүлэн хөгжүүлэх зорилгоор “Нийгмийн цогц үйлчилгээний загвар төв”-ийг байгуулж, ашиглалтанд орууллаа. Тус төв нь залуучуудыг бие даан амьдрахад зориулан нэг өрөөнд 4 хүн амьдарч, 2 өрөөний дунд гал тогоо, бие засах газар, угаалгын өрөө  байхаар зохион байгуулагдсан, нийт 70-80 залуучуудыг хүлээн авах хүчин чадалтай юм.Залуусын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх соёлын танхим, интернет танхим, 5 төрлийн мэргэжлээр түргэвчилсэн сургалтанд хамруулах, ажлын байранд зуучлах зэргээр цогц үйлчилгээг үзүүлэх юм.Барилга,мужаан, зочид буудлын аж ахуйн ажилтан,гэр бүлийн асаргаа үйлчилгээний ажилтан, гутал  засвар гэсэн 5 чиглэлээр мэргэжил олгож, ажилд зуучилна.Мэргэжлийн сургалтууд 45 хоногийн хугацаатай  бөгөөдонол, дадлага хосолсон  сургалтаар  мэргэжилтэй ажилтан  болох юм гэж Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай төвөөс мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …