Нөөцийн махыг нийслэлд 3 цэгт худалдаж эхэллээ

indexӨнөөдрөөс эхлэн нийслэл хот болон Дархан, Эрдэнэт хотуудын нөөцийн махыг худалдаалж эхлээд байна. Энэ жил нийт 14 мянган тонн нөөцийн мах худалдаалахаар төлөвлөсөн бөгөөд үүний 12 мянган тонныг нийслэлд, Дархан-Уул, Орхон аймагт мянга мянган тооныг тус тус худалдаалах аж.

Үнийн хувьд өнгөрсөн жилийнхтэй адил нэг кг үхрийн мах 5950 төгрөг, ямааны мах 4900 төгрөг, хонины мах 5750 төгрөгөөр худалдаалагдах ба бөөнөөр авах бол 250 төгрөгөөр хямдрах юм байна. Одоогоор нөөцийн махыг нийслэл хотод гурван цэгт бага багаар худалдаанд гаргаад байгаа бөгөөд он гармагц борлуулалтын цэгүүдийг нэмэх ажээ.
Нөөцийн махыг худалдаж буй цэгүүд:

  1. “Цэцэнхангай” ХХК-ийн Цэцэн хангай дэлгүүр /БЗД. 6-р хороо, ЭТӨЧ өөрийн байр. 99110506
  2. “Жавхлант Хүнс” ХХК-ийн Жавхлант дэлгүүр /БЗД. 12-р хороо Жанжины 24-612 тоот 9199316/
  3. “Цастын Өвөр” ХХК-ийн Цастын өвөр /14-р хороо Ахмадын хороолол 98115904/

index

Санал болгох мэдээ

Төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр үзүүлэх, барилга барих аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс 500 сая хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Хуультай холбогдуулан …