70 тонн цас хайлуулах бодис цацаад байна

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ 12 сарын 24-ний өдрийн 13 цагаас эхлэн таван портер, бүрэн тоноглогдсон гурван камаз, хоёр 30 машин нийт 10 техник, 150 хүний бүрэлдэхүүнтэйгээр маршрут замууддаа бодис цацах, зам талбайг цэвэрлэх ажлыг гүйцэтгэлээ. Мөн Замын хөдөлгөөний төв, Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс “Нарны гүүр” орчмын замд хальтиргаа үүслээ гэсэн дуудлагын дагуу хоёр портер, дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг гарч 3,5 тонн, Сонгино хайрхан дүүргийн Эргүүлийн цагдаагаас Саппорогийн тойргийн арын замд хальтиргаа үүссэн гэсэн дуудлагын дагуу 4,5 тонн бодис, Хан-Уул дүүргийн Замын Цагдаагийн Хэлтсээс Айцын даваа руу машин өгсөхгүй байгаа тухай дуудлагын дагуу нэг камаз, гурван хүний бүрэлдэхүүнтэй баг гарч, 22-н товчоо, Айцын даваа, Морингийн давааны чиглэлд 5,5 тонн бодис цацжээ. Харин өнөөдөр өглөөний 05 цагаас Зам талбайн үйлчлэгч, ногоон байгууламжийн ажилчид маршрут замуудаа цэвэрлэж, тусгай тоноглогдсон  10 машинаар, 16 рейс гүйцэтгэж нийт 70 тонн бодис цацсан байна гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Mongolia fashion week -2024: “Хувцас загварын салбарын форум” зохион байгуулагдлаа

Монгол Улсын Засгийн газраас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний болон салбарын тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд бодитой хувь …