Энэ жил хөдөлмөр эрхлэсэн нийт ял эдлэгсэд 1117,8 сая төгрөгийн цалин авчээ

6518e6cfc66d045ebigХорих ял эдлэгсдийн хөдөлмөрийн үнэлгээ, төлбөр барагдуулалтын өнөөгийн байдал

Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хоригдогчийг нийгэмшүүлэх, хөдөлмөрөөр хүмүүжүүлэхийн зэрэгцээ тэдний хийсэн хөдөлмөрийг хуулийн дагуу үнэлж цалин хөлс олгож бусдад учруулсан гэм хохирлын төлбөрийг нь дээрх бодогдсон цалингаас нь барагдуулахад анхааран ажиллаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хоригдогчдыг барилга болон дотоодын барилгын материалын үйлдвэрлэл, хувь хүн албан байгууллагуудтай гэрээгээр ажиллуулах, хорих ангийн үйлдвэрийн бүсэд мод модон материал, чулуун эдлэл, газар тариалан, мал аж ахуй, үйлчилгээнд ажиллуулж хоригдогчдод хөдөлмөрийн хөлсийг хуулийн дагуу олгож байгаа бөгөөд 2013 онд нийт 5581 хоригдогч ажлын байраар хангагдан 1117,8 сая төгрөгийн цалин бодогдож, шүүхийн төлбөртэй 335 хоригдогчийн цалингаас 156,4 сая төгрөг суутган шилжүүлсэн.

Цаашид хоригдогчдын гар урлал (сийлбэр, хайчилбар, уран зураг, уран дархан, төрөл бүрийн гутал, арьсан эдлэл)-ын бүтээлүүдийг борлуулах, олон нийтэд  сурталчилах зорилгоор online үзэсгэлэн худалдааны сайт бий болгохоор ажиллаж байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …