Цэнгүүнд ирэх иргэдийн автомашиныг талбайн ойролцоох зогсоолуудад үнэгүй байрлуулна

12 сарын 31-нд 22:00 цагаас “Улаанбаатарын мөнгөн шөнө” нийслэлийн шинэ жилийн баярын цэнгүүн болно. Энэхүү цэнгүүнд урлаг соёлын 50 гаруй уран бүтээлчид ая дуугаа өргөж, он солигдох мөчийг нийслэлийн иргэд хамтдаа угтах юм. Харин энэ үеэр галын аюулгүй байдлыг хангах зорилгоор Чингисийн талбайд галын автомашин байрлан ажиллах бол нийслэлийн Замын цагдаагийн газраас цэнгүүнд ирэх иргэдийн автомашинуудыг байрлуулах талбайг зохицуулж,  зам чөлөөлөх, хөдөлгөөний нягтралыг сааруулах зэрэг ажлыг зохион байгуулна. Шинэ жилийн цэнгүүнд ирсэн иргэд автомашинаа Улсын драмын эрдмийн театрын урд талбайд,  Спортын төв ордон болон Хангарьд ордны зогсоолд үнэ төлбөргүй тавих боломжтой юм. Цэнгүүний үеэр  төв талбайд цугласан иргэддээ зориулан Чингисийн талбайгаас  20 чиглэлд 23 нийтийн тээвэр 00.30 цагаас эхлэн иргэдэд үйлчилнэ. Эдгээр автобуснууд нь Чингисийн талбайн баруун талд, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын урд буюу А зогсоол, Чингисийн талбайн урд В зогсоол, Чингисийн талбайн зүүн талд буюу Соёлын төв өргөөний урд С зогсоолоос  иргэдэд үйлчилэх юм. Мөн талбайн 6 хэсэгт төвийн 6 дүүргээс хариуцан иргэдэд халуун аарц, ундаагаар үйлчлэх цэгүүдийг ажиллуулах юм байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …