Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

Ойрын өдрүүдэд их хэмжээний усархаг бороо орох төлөвтэй байгаа тул нийт ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжилж, үерийн аман дээр буусан айлуудыг хугацаа алдалгүй нүүхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна. Үерийн аман дээр буусан айлуудыг нүүлгэх ажил үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрийн эрсдэлтэй хэсэгт зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэж байгаа юм. Тохиолдож болох эрсдэл, аюулаас хамтдаа урьдчилан сэргийлж, их хэмжээний усархаг бороо орох үеэр анхаарал болгоомжтой байхыг нийт ард иргэддээ сануулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …