Б.Бат-Эрдэнэ саналыг гараар тоолж баталгаажуулахыг уриалав

baterdene ner devshigch Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал нарт хандан уриалга гаргажээ. Тус уриалгадаа сонгуулийн санал хураалтыг дахин гараар тоолж баталгаажуулах, тэр тусмаа хүн ам их төвлөрсөн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын иргэдийн саналыг дахин гараар тоолох хүсэлтээ байгаагаа илэрхийлжээ.

Тэрээр уриалгадааМонгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа та бүхэндээ амжилт хүсье. Өнгөрсөн оны Монгол Улсын Их Хурлын болон орон нутгийн ээлжит сонгуулиар анх удаа Монгол Улсад саналыг автомат машинаар тоолж, дүнг гаргасан билээ. Гэтэл сонгуульд өрсөлдсөн улс төрийн намууд болон иргэд сонгогчид эдгээр сонгуулийн санал тоолох, дүнг гаргах үед гарсан будлиан зөрчлийн талаар ноцтой жишээ баримтыг гарган тавьж, сонгуулийн дүнг гараар тоолон баталгаажуулах шаардлага хүсэлтээ байнга илэрхийлсээр байна.
Иймд эрхэм нэр дэвшигч Та бүхэн энэ сонгуулийн дүнг бүх хэсэг дээр, ийм боломжгүй гэж үзвэл хүн ам ихээр төвлөрсөн Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл аймгуудын нийт хэсгүүдэд саналын хуудсыг гараар давхар тоолон баталгаажуулахад санал нэгдэхийг уриалж байна” гэсэн байна.

Тэрээр уриалгын хариуг энэ сарын 10-ны дотор ирүүлэхийг хүсчээ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Г.Эрхэмбаяр түрүүлж Монгол Улсын аварга боллоо

Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2222 жил,  Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил,  Ардын хувьсгалын 92 …