Бөмбөгөрийн гүүрэн гарцыг нээлээ

p18dll3pa47in1b1814qe1rtl1ntj1Нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Ди Вай Кэй Би” ХХК-ийн гүйцэтгэсэн Бөмбөгөрийн гүүрэн гарцыг 2014 оны 01 сарын 06-ны орой нээж, явган зорчигчдыг нэвтрүүлж эхлээд байна. Энэхүү гүүрэн гарцыг ирэх долоо хоногт Улсын комисст хүлээлгэн өгөх юм. Тус гүүрэн гарц нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан цахилгаан шаттай бөгөөд гүүрэн гарцаар ачаалал ихтэй үеэр нэг цагт ойролцоогоор 800 хүн нэвтрэхээр тооцоолж байна. Ирэх онд яг ийм гүүрэн гарцыг 100 айлын уулзвар, Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд барихаар төлөвлөж зураг төслийн  ажил хийж байгаа юм гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …