Техникийн хяналтын үзлэгийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байна

 index       Авто тээврийн үндэсний төв энэ сарын 1-нээс Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай техникийн хяналтын үзлэгийн төвийг хоёр ээлжээр буюу ажлын өдрүүдэд 08.00-20.00, амралтын өдрүүдэд 09.00-19.00 цагийн хооронд ажиллуулж эхэлжээ. Ингэснээр тус төвийн ачааллыг бууруулахаас гадна жолооч нарын цагийг хэмнэж байгаа юм.

       Мөн энэ оноос Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн дэргэд хоёр шугам бүхий үзлэгийн төв шинээр байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон гэнэ.

Б.Хайдав

index

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …