Татварын хөнгөлөлт эдлэх иргэдийн материалыг 2-р сарын 15 хүртэл авна

895a70a87206fd4bbigЭрхэлсэн ажилтай, сар бүр улсдаа татвар төлдөг иргэд  байр орон сууц, үл хөдлөх хөрөнгө худалдан авсан, хувьдаа орон сууц­ны барилга бариулсан, сур­галтын төл­бөр төлсөн бол тодорхой хэмжээний мөнгөө эргүүлэн авах боломжтой.

Хуульд заасны дагуу иргэд татвараа хэрхэн төлж байс­наас хамааран гурван сая хүртэл төгрөгийн буцаан олголтыг тооцоолуулж жил дамнуулан эсвэл ту­хайн жилдээ багтан авах бо­ломж­той болно. Жишээлбэл 2013 онд шинэ орон сууц худалдан авсан, сургалтын төлбөр төлсөн бол энэ жил хөн­гөлөлтөө эдэлж, буцаан олголтоо авах юм.

Энэ жи­лийн хувьд тат­варын хөн­гөлөлт эдлэхэд бүрдүүлэх материалыг дүү­рэг бүрийн татварын хэлтэст энэ сарын 1-нээс хоёрдугаар сарын 15-ныг хүртэл хүлээн авах аж. Татварын хөнгөлөлт эдлэхэд бүрдүүлэх материалын талаар Татварын албаны 11-324647 утсаар болон www.mta.mn сайтад нэвтрэн мэдэх боломжтой юм.

index

Санал болгох мэдээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна

Нийслэлийн 16 мега төслийн нэг Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох …