“Шинэ Налайх цогцолбор хороолол”-ын шавийг өнөөдөр тавина

oron suuts shine  Налайх дүүргийн “Шинэ Налайх цогцолбор хороолол”-ын шав тавих ёслолын ажиллагаа өнөөдөр 11:00 цагаас болно. Үйл ажиллагааны нээлтэнд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон бусад албаны хүмүүс оролцох юм.  Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах ажлын хүрээнд Налайх дүүрэгт “Шинэ-Налайх” орон сууцны цогцолбор хороолол баригдахаар болж буй нь энэ юм.

Энэ цогцолбор хороололд 6000 айлын тохилог орон сууц баригдахаас гадна сургууль, цэцэрлэг, кинотеатр, тоглоомын талбай бүхий орчин үеийн бүхий л шаардлагыг бүрэн хангасан иж бүрэн цогцолбор хороолол байгуулагдах юм. Энэ цогцолбор хорооллын шав тавих ёслол Налайх дүүргийн 7 дугаар хорооны Бадрал хэсгийн баруун талд буюу Мянганы замын бөмбөрцөгийн зүүн талд болно. “Шинэ-Налайх цогцолбор хороолол” баригдсанаар дүүргийн тохилог орон сууцны хэрэгцээ бүрэн хангагдаад зогсохгүй Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад ч тодорхой хувь нэмэр оруулах юм. Энэ жилдээ багтаан 300 айлын орон сууц барихаар төлөвлөжээ.

Ugluu.mn

Т.Түвшин

Санал болгох мэдээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна

Нийслэлийн 16 мега төслийн нэг Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох …