УДЭТ-ын авьяаслаг, залуу жүжигчин Б.Тамирын гэргий асан Золоо “Эр нөхрөө нэг ч удаа хуурч байгаагүй” гэжээ.
Оюутан ахуй цагаасаа ханилж Т.Цэгц-Үжин хэмээх хөөрхөн охинтой болсон хосууд өнгөрсөн онд хоёр тийш болсон билээ. Үүний учир нь Золоо, топ Пүүжээгийн экс Цэгцбаатартай амраглаж байгаад Тамирт гардуулсантай холбоотой хэмээх цуу тарсан.
Үүний үнэн худал нь саяханыг хүртэл тодрхойгүй байсан бол Золоо өөрөө хариулт өгсөн байна. Тэрээр “Би салсан нөхрөө нэг ч удаа араар нь тавьж байгаагүй. Ийм мэдээлэл цацсан сайтын хүмүүстэй уулзаж, худал гэсэн залруулгыг гаргуулсан. Яагаад худлаа мэдээлэл цацсаныг лавлахад Миний тухай мэдээлэл гаргахаар хүмүүс их хандаж, уншдаг гэсэн” хэмээжээ.
Сонирхуулахад, жүжигчин Тамир өдгөө охиноо өсгөж, ганц бие аавын үүргийг гүйцэтгэж яваа. Мөн саяханаас УДЭТ-ийн жүжигчин Д.Ганцэцэгтэй хайр сэтгэлийн холбоотой болсон гэх мэдээлэл гарсан. Г.Сонор http://www.ugluu.mn/5760.html